Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Эдийн Засаг болон Санхүүгийн Талаар Зарим Ойлголтууд

2025-01-20

Эдийн засаг, санхүүгийн салбар нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, бизнес, улс орнуудын хөгжлийн үндсийг бүрдүүлдэг чухал салбарууд юм. Энэ салбарын зарим ойлголтууд нь орчин үеийн эдийн засгийн системийг ойлгох, хөрөнгө оруулалт хийх, мөн арилжаа хийхэд чиглэсэн үндсэн мэдлэгүүдийг эзэмшихэд хэрэгтэй. Энэхүү нийтлэлээр эдгээр ойлголтуудыг хялбар бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарлах болно.

Эдийн Засаг болон Санхүүгийн Талаар Зарим Ойлголтууд

1. Худалдаа гэж юу вэ?

Худалдаа гэдэг нь бараа, үйлчилгээ болон хөрөнгийг мөнгөн дүнгээр солилцох үйл явц юм. Тэр дундаа, худалдаа нь тухайн зах зээлийн орчинд зорилгоо биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа байдаг. Энэ нь нь үндэсний болон олон улсын хэмжээнд явагддаг. Худалдаа нь гадаад худалдаа (экспорт, импорт), мөн дотоодын зах зээл дээр үйл ажиллагаа явуулах байдлаар хийгдэж болно.

  • Жишээ: Хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдаж авах, банкнаас зээл авах, импортын бүтээгдэхүүн борлуулах.

2. Арилжаа гэж юу вэ?

Арилжаа гэдэг нь тодорхой хөрөнгийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа юм. Арилжаа нь мөнгөн ашиг олох зорилгоор хувьцаа, валют, алт, түүхий эд, бонд зэрэг хөрөнгийг зах зээл дээр солилцох үйл явц бөгөөд зах зээлийн үнийн өөрчлөлтүүдийг ашиглан ашиг олохыг зорьдог.

“Арилжаа” гэдэг бол энгийнээр “нэг зүйлийг нөгөөгөөр солилцох” үйл ажиллагаа.

  • Жишээ: Форекс зах зээл дээр валютын хос (EUR/USD) худалдах, хувьцаа арилжих.

3. Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?

Хөрөнгийн зах зээл нь мөнгөн хөрөнгө, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасны арилжаа явагддаг зах зээл юм. Хөрөнгийн зах зээлийн үндсэн үүрэг нь хөрөнгө оруулагчдад хөрөнгийн хэрэгцээг хангах, мөн санхүүгийн хэрэгцээтэй компаниуд болон төр засагт санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход оршино. Хөрөнгийн зах зээл нь хоёр үндсэн ангилалд хуваагддаг: анхдагч зах зээл (хувьцаа анх удаа гаргах) ба хоёрдогч зах зээл (хувьцаа болон бондыг дахин худалдан авах, зарах).

  • Жишээ: Токио, Нью-Йорк зэрэг томоохон хөрөнгийн биржүүд нь хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг юм.

4. Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Хөрөнгө оруулалт гэдэг нь мөнгө, цаг хугацаа эсвэл хүч хөдөлмөрийг ямар нэгэн хөрөнгө (хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө гэх мэт) эсвэл төслийн хөгжилд оруулах үйл явц юм. Хөрөнгө оруулалт нь эдгээр хөрөнгүүдээс ирэх ашгийг авах зорилгоор хийгддэг. Хөрөнгө оруулалт хийх нь мөн өндөр эрсдэлтэй ч үр өгөөжтэй байж болохыг санах хэрэгтэй.

  • Жишээ: Хувьцаа худалдаж авах, байр худалдаж авах, бизнесийн эх үүсвэр оруулах.

5. Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа гэдэг нь тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд олгох үнэт цаас юм. Хувьцаа эзэмшигчид тухайн компанийн ашиг орлогын тодорхой хувь буюу дивиденд авах эрхтэй бөгөөд компанийн шийдвэрт тодорхой нөлөө үзүүлэх эрхтэй болно. Хувьцаа нь анхдагч зах зээл дээр (IPO) эсвэл хоёрдогч зах зээл дээр арилжаалагддаг.

Компаниудын хувьд хувьцаа гаргах нь бизнесээ томруулах болон хөрөнгө оруулалт хийх мөнгө босгох арга зам юм. Харин хөрөнгө оруулагчдын хувьд хувьцаа худалдаж авах нь цаг хугацааны явцад мөнгөө өсгөх болон инфляцаас зугтах арга зам юм.

Компаниуд шинэ төсөл хэрэгжүүлэх эсвэл бизнесээ өргөжүүлэх зорилгоор хувьцаа гаргаж хөрөнгө оруулалтын мөнгө олдог.

Хэн нэгэн хувьцаа худалдаж авахад хувьцааг гаргасан компаниас шууд худалдаж (анхдагч зах зээлээс) авах эсвэл өөр хувьцаа эзэмшигчээс (хоёрдогч зах зээлээс) худалдаж авах хоёрын хооронд маш чухал ялгаа байдаг.

Компаниуд ихэвчлэн бизнесээ өргөжүүлэхийн тулд мөнгө босгох зорилгоор хувьцаа гаргадаг эсвэл хувьцаагаа зардаг. Хувьцаа эзэмшигч нь компанийн нэг хэсгийг худалдаж авсан гэсэн үг бөгөөд компанийн хөрөнгө болон ашгаас нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч нь хувьцааг гаргасан компанийг эзэмшигчдийн нэг.

Өмчлөл нь нийт гаргасан хувьцаанаас тухайн хүн хэдэн хувьцааг эзэмшиж байгаа тоогоор тодорхойлогдоно.

  • Жишээ: Apple компанийн хувьцаа авах нь тус компанийн эзэмшигч болох, мөн орлогоо өсгөх боломжийг олгоно.

6. Бонд гэж юу вэ?

Үнэт цаасыг хувьцаа болон бонд гэж хоёр ангилдаг.

Бонд гэдэг нь улс төрийн болон хувьцаат компаниудын олон нийтээс зээл авч буйг гэрчилсэн үнэт цаас юм. Бонд эзэмшигчид тодорхой хугацааны дараа, компанийн ашиг орлогоос шимтгэл авдаг. Бонд нь өөрийн төрлөөрөө тогтмол ашиг олох боломжийг олгодог бөгөөд бусад хөрөнгүүдтэй харьцуулахад илүү бага эрсдэлтэй гэж үздэг.

Засгийн газар ихэвчлэн бондыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бонд босгодог.

Харин компаниуд ихэвчлэн хөрөнгө босгох, бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх гэх мэт зорилгоор бонд босгодог.

Бондын маш олон ангилал, төрөл, хэлбэр байдаг. Үүнд:

  • Бондыг гаргагчаар нь засгийн газрын ба засгийн газрын бус бонд гэж хоёр ангилдаг.
  • Засгийн газрын бус бондын гол төлөөлөл нь компанийн бонд юм.
  • Бонд нь биет ба биет бус гэсэн хоёр хэлбэртэй.
  • Бонд нь энгийн болон хямдруулсан гэсэн хоёр төрөлтэй.
  • Бондыг хугацаанаас нь хамаарч богино, дунд болон урт хугацааны гэж ангилна.
  • Бонд нь хөрвөх бонд, хүүгүй бонд, барьцаат бонд гэх мэт олон төрөлтэй.

Бондыг хугацаанаас нь хамааруулж 3 ангилдаг.

  • 1-5 жилийн хугацаатай бол богино хугацааны бонд
  • 5-12 жилийн хугацаатай бол дунд хугацааны бонд
  • 12-30 жилийн хугацаатай бол урт хугацааны бонд

Жишээ: Засгийн газрын эсвэл корпорацийн бонд худалдан авах нь хөрөнгө оруулагчдад тогтвортой ашиг олох боломжийг олгоно.

7. Хөрөнгө оруулалт болон Арилжааны ялгаа

  • Хөрөнгө оруулалт нь урт хугацааны зорилготой бөгөөд хөрөнгө оруулагч тухайн хөрөнгийг удаан хугацаагаар эзэмших бөгөөд түүний үнэ цэнэ өсөхөд анхаардаг. Үүний үр дүнд, хөрөнгө оруулагч ашиг олох зорилгоор тэр хөрөнгийг үлдээж, өгөөжийг нь хүлээдэг.
  • Арилжаа нь хугацааны хувьд богино бөгөөд үнэт цаас, валют гэх мэт хөрөнгийг хурдан худалдаж авах болон зарах үйл ажиллагаа юм. Арилжаа нь ихэвчлэн үнийн өөрчлөлтөөс шууд ашиг олохыг зорьдог.

8. Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа

  • Хөрөнгийн зах зээл нь хувьцаа, бонд, валют болон бусад үнэт цаасны арилжаа хийх гол талбар юм. Хөрөнгийн зах зээл нь хөрөнгө оруулагчдад санхүүгийн хэрэгцээг хангах, мөн компанид санхүүгийн эх үүсвэр олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
  • Хувьцааны зах зээл нь зөвхөн хувьцаа, хувьцааны индексууд болон related products буюу хувьцаа холбоотой санхүүгийн хэрэгслийн арилжааны зах зээл юм.

Хөрөнгийн зах зээл нь илүү өргөн хүрээтэй бол хувьцааны зах зээл нь хөрөнгийн зах зээлийн нэг хэсэг бөгөөд зөвхөн хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаа явуулдаг.

9. Форекс болон Хувьцааны зах зээлийн ялгаа

  • Форекс зах зээл нь валютын хослолуудаарр арилжаа хийдэг зах зээл бөгөөд дэлхий даяар валютын ханшийн өөрчлөлтөөс ашиг олох боломжийг олгодог. Форекс зах зээл нь 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй ч өндөр ашиг олох боломж олгодог.
  • Хувьцааны зах зээл нь компанийн хувьцаа болон хувьцааны индексээр арилжаа хийх зах зээл юм. Хувьцааны зах зээл нь үндэсний хэмжээнд ажилладаг бөгөөд компанийг хөрөнгө оруулалт хийх замаар дэмждэг.

Ялгаа: Форекс зах зээл нь валютын ханшийн өөрчлөлтөд суурилдаг бол хувьцааны зах зээл нь компаний эдийн засгийн үзүүлэлт, өсөлтөөс хамаардаг.

Эцэст нь

Эдгээр ойлголтууд нь эдийн засгийн болон санхүүгийн ерөнхий зарчмуудыг ойлгоход туслах бөгөөд, хөрөнгө оруулалт хийх, арилжаа хийх, мөн санхүүгийн шийдвэрүүдийг зөв гаргахад чухал ач холбогдолтой. Хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, валют арилжааны талаархи мэдлэг таны санхүүгийн амжилтад чиглэсэн анхааралтай шийдвэр гаргахад туслах болно.

Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon