Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Форекс арилжаанд анхлан суралцагч нарт зориулсан Топ 5 график (Chart Patterns)

2025-04-23

Графикийн загвар бол зах зээлийн оролцогчдын сэтгэлзүйн тусгал юм. Зах зээлд хүмүүс итгэлтэй байгаа эсэх, эргэлзэж байгаа эсэх, айж байгаа эсэх нь графикт хэлбэрээр “бичигддэг”. Тиймээс та эдгээр загварыг зөв ойлгож, тайлж сурвал ирээдүйн үнийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж чадна.

Форекс арилжаанд анхлан суралцагч нарт зориулсан Топ 5 график

1. Head and Shoulders – Толгой ба Мөр загвар

Тайлбар:

Энэ загвар нь өсөлтийн трендийн төгсгөл дээр үүсдэг. Энэ нь зах зээлд "одоо хангалттай өссөн байна" гэсэн сэтгэлзүй үүсч, борлуулагчид давамгайлж эхлэхийг харуулдаг.

Бүтэц:

  • Зүүн мөр (Left Shoulder): Үнэ оргилдоо хүрээд бага зэрэг буурна.
  • Толгой (Head): Өмнөхөөс илүү өндөр оргилд хүрнэ, дараа нь унадаг.
  • Баруун мөр (Right Shoulder): Толгойгоос нам оргил гарч, дахин буурна.
  • Хүзүүний шугам (Neckline): Доод хоёр цэгийг холбосон шугам. Үнэ энэ шугамыг доош хагалбал тренд эргэнэ.

Арилжаанд ашиглах:

  • Sell Entry: Хүзүүний шугамыг доош зөрчиж хагалсан үед орох
  • Stop Loss: Баруун мөрийн дээд талд
  • Take Profit: Толгойн өндөртэй тэнцүү зайд

Зөвлөмж:

  • Ихэнх тохиолдолд Volume буурах үед баруун мөр үүсдэг.
  • Энэ загварын урвуу хувилбар нь “Inverse Head and Shoulders” ба өсөлтийн дохио болдог.

2. Double Top / Double Bottom

Double Top (хоёр орой):

  • Үнэ хоёр удаа ижил оргилд хүрч чадахгүй, буурч эхэлнэ.
  • Энэ нь эсэргүүцлийн хүчтэй түвшин байгаа, зах зээл өсөх хүчээ алдсан гэсэн дохио.

Double Bottom (хоёр ёроол):

  • Үнэ хоёр удаа ижил доод түвшинд хүрээд өсвөл, дэмжлэг байгаа гэсэн үг бөгөөд өсөлтийн тренд үүсэх боломжтой.

Арилжаанд ашиглах:

  • Entry: Хоёр дахь орой/ёроолын дараа Breakout гарсан үед орох.
  • Stop Loss: Оргил буюу доод цэгийн ард байрлуулна.
  • Take Profit: Оргил/ёроол хоорондын зайг breakout цэгээс тооцно.

Зөвлөмж:

  • Breakout хийх үед хүчтэй volume байх нь баталгааг нэмэгдүүлнэ.
  • Хуурамч breakout-аас сэргийлэхийн тулд ретест хүлээхийг зөвлөдөг.

3. Triangle Patterns – Гурвалжин загварууд

Ascending Triangle (Өсөх гурвалжин):

  • Дээд түвшин тогтвортой, доод түвшин аажмаар өснө.
  • Худалдан авагчид давамгайлах шинж тэмдэг, ихэвчлэн Breakout дээш гардаг.

Descending Triangle (Буурах гурвалжин):

  • Доод түвшин тогтвортой, дээд шугам буурна.
  • Ихэнхдээ доош хагарах нь давамгай.

Symmetrical Triangle (Тэгш хэмтэй гурвалжин):

  • Аль аль шугам дотогш шахагдаж байгаа мэт. Үргэлжилсэн хөдөлгөөн эсвэл чиглэл өөрчлөгдөх боломж бий.

Арилжаанд ашиглах:

  • Breakout хийсний дараа оролт хийх нь хамгийн аюулгүй.
  • Stop Loss: Гурвалжны эсрэг талын гадна
  • Take Profit: Гурвалжны хамгийн өргөн хэсгийн хэмжээтэй тэнцүү зай

4. Flag ба Pennant

Flag:

  • Хүчтэй өсөлт/уналтын дараа богино хугацаанд эсрэг чиглэлд хандлагатай "туг хэлбэр"-ийн хөдөлгөөн гарна.

Pennant :

  • Flag-тай төстэй ч гурвалжин хэлбэртэй шахагдсан хөдөлгөөн байдаг.

Яагаад үр дүнтэй вэ?

  • Энэ загвар нь "зах зээл амарч байна, дараагийн тэсрэлт удахгүй" гэсэн дохио өгдөг.
  • Trend үргэлжлэх магадлал өндөртэй тул өндөр үнэлэгддэг.

Арилжаанд ашиглах:

  • Breakout гарсан үед оролт хийх
  • Stop Loss: Flag/Pennant-ийн эсрэг талд
  • Take Profit: Тренд эхэлсэн үеийн тэсрэлтийн хэмжээг дахин давтана

5. Cup and Handle – Аяга ба Бариул

Хэлбэр:

  • Үнэ унаж өсөөд дугуй хэлбэртэй "аяга" үүсгэнэ.
  • Дараа нь богино бууралттай “бариул” гарч ирнэ.

Breakout:

  • Бариулын хэсгийг дээш хагалсан тохиолдолд өсөлт үргэлжилнэ.

Арилжаанд ашиглах:

  • Entry: Бариулын шугамыг дээш хагалсан үед
  • Stop Loss: Бариулын доод талд
  • Take Profit: Аягны гүнтэй тэнцүү хэмжээг breakout шугамаас дээш тооцно.

Зөвлөмж:

  • Энэ загвар ихэвчлэн дундаас урт хугацаанд хэрэглэгддэг.
  • Volume ихсэх нь breakout баталгаажуулна.