2025-01-14
Форекс арилжаанд ашиглагддаг олон төрлийн мэргэжлийн хэллэг болон ойлголтууд нь анхлан суралцагч нарт эхэндээ ойлгомжгүй санагддаг. Тиймээс энэ удаад Форекс арилжаанд түгээмэл ашиглагддаг нэршлүүдээс танилцуулая. Учир нь Форекс зах зээлд амжилттай арилжаачин болоход эдгээр хамгийн түгээмэл нэршлүүдийг ойлгох нь чухал байдаг. Та хэрвээ шинээр эхлэж буй анхлан суралцагч эсвэл үндсэн арилжааныхаа явцад үндсэн ойлголтуудаа дахин нэг баталгаажуулахыг хүсэж байвал энэ нийтлэл танд танд туслах болно.
1. Валютын хослол (Currency Pair)
Форекс зах зээл дээр валютууд нь үргэлж хосоороо арилжаалагддаг. Валютын хослол нь нэг валютын үнэ бусад валюттай харьцуулах утгыг илэрхийлнэ. Жишээ нь:
EUR/USD: Евро Америкийн доллартай харьцуулах
GBP/JPY: Британы фунт япон иентэй харьцуулах
Эхний валют буюу base currency (суурь валют) нь 1 нэгжээр тодорхойлогддог, харин хоёр дахь валют буюу quote currency (жишиг валют) нь 1 нэгж суурь валют худалдан авахад шаардлагатай мөнгө юм. Жишээлбэл, EUR/USD нь 1.2000 дээр арилжаалагдаж байвал, энэ нь 1 евро 1.20 америк доллартай тэнцэнэ гэсэн үг.
Товч ойлголтууд:
Base currency/Суурь валют нь үргэлж 1 нэгж байна.
Quote currency/Жишиг валют нь 1 нэгж суурь валютыг худалдан авахад шаардлагатай хэмжээ юм.
2. Авах болон зарах ханш (Bid and Ask Price)
Зарах ханш (Bid Price): Та валютын хослолыг зарах үед үйлчилдэг үнэ.
Авах ханш (Ask Price): Та валютын хослолыг худалдан авах үед үйлчилдэг үнэ.
Зөрүү (Spread): Аваx зараx xоёр xаншийн зөрүү (Spread = Ask Price – Bid Price) бөгөөд энэ нь брокер компаний ашиг буюу танд гүйлгээний үйлчилгээ үзүүлж байгаагийн шимтгэл юм.
Жишээ: Зарах ханш: 1.2000 Авах ханш: 1.2002 Зөрүү нь 2 пип.
3. Пип (Pip - Percentage in Point)
Пип нь форекс зах зээл дээр хамгийн бага үнийн хөдөлгөөн юм. Ихэнх валютын хослолууд бутархай дүнгийн дөрвөн оронгууд хүртэлх байрлалд үнэ тогтоогддог бөгөөд пип нь ерөнхийдөө бутархайн дөрвөн оронгуудын байрлалд хөдөлдөг.
Жишээ:
EUR/USD нь 1.2000-аас 1.2001 бол 1 пип хөдөлсөн гэж үзнэ.
Японы иентэй валютын хослолууд (жишээ нь, USD/JPY) 1 пип нь хоёрдугаар оронгын байрлалд тооцогдоно.
Товч ойлголтууд:
1 пип = 0.0001 ихэнх валютын хослолуудад
1 пип = 0.01 иентэй хослолуудад
4. Лотын хэмжээ (Lot Size)
Лот нь форекс зах зээл дээр арилжаа хийх стандарт нэгж юм. Энэ нь арилжааны хэмжээг тодорхойлдог бөгөөд, брокерууд нь янз бүрийн лотын хэмжээ санал болгодог, жишээ нь:
Стандарт лот (Standard Lot): 100,000 нэгж суурь валют
Мини лот (Mini Lot): 10,000 нэгж суурь валют
Микро лот (Micro Lot): 1,000 нэгж суурь валют
Их лотын хэмжээ нь ашиг олох боломжийг нэмэгдүүлдэг боловч энэ нь мөн эрсдлийг нэмэгдүүлдэг.
Товч ойлголтууд:
Лотын хэмжээ их байх нь эрсдлийг дагаал ихэсгэдэг.
Лотын зохистой хэмжээ нь таны арилжааны стратеги болон эрсдэл даах чадвараас хамаарна.
5. Хөшүүрэг (Leverage)
Хөшүүрэг нь арилжаачдад өөрийн дансанд байгаа мөнгөний хэмжээнээс илүү их валют хянах боломж олгодог. Энэ нь харьцаагаар илэрхийлэгддэг, жишээ нь 50:1 эсвэл 100:1. Хөшүүрэг ашигласнаар, арилжаачид бага мөнгөөр илүү их валют хянах боломжтой болдог. Гэвч энэ нь ашиг олох боломжийг нэмэгдүүлдэг боловч мөн алдагдлын эрсдлийг ихэсгэдэг.
Жишээ: 100:1 өргөтгөлтэй бол, та 1 долларын маржинтай 100 долларын үнэтэй валютыг арилжаалах боломжтой. Өргөтгөл нь ашиг олох боломжийг ихэсгэдэг ч алдагдлын эрсдлийг ч бас нэмэгдүүлдэг.
Товч ойлголтууд:
Хөшүүрэг нь ашиг, алдагдлыг аль алиныг нь ихэсгэдэг.
Хөшүүрэгийг болгоомжтой ашиглах хэрэгтэй, учир нь энэ нь том алдагдалд хүргэж болзошгүй.
6. Маржин(Margin)
Маржин гэдэг бол арилжаанд оролцоход шаардагдах таны арилжааны дансанд байх ёстой мөнгөний хэмжээг илэрхийлсэн нэршил юм. Форекс арилжаанд 1:100 хөшүүрэг ашиглахад та $1,000-оор $100,000-ийн хөрөнгийг удирдах боломжтой. Энэ тохиолдолд таны нийт маржин $1,000 юм. Маш товчоор хэлбэл таны депозит хийсэн мөнгийг маржин гэдэг.
Margin Call:
Хэрэв таны арилжиж буй хөрөнгө шаардлагатай маржины түвшнээс доош орвол, брокер дараагийн алдагдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болдог.
Маржин нь шимтгэл бус таны арилжааны дансанд байршуулсан мөнгөн дүн юм.
7. Алдагдал хаах ба Ашиг авах (Stop Loss and Take Profit)
"Алдагдал хаах" захиалгыг алдагдлыг хязгаарлах эсвэл алдагдлын дараа ашиг олох зорилгоор ашигладаг бол "Ашиг авах" захиалгыг тодорхой үнээр ашиг олох, эсвэл их хэмжээний ашиг олсны дараа алдагдлыг хязгаарлах зорилгоор ашигладаг.
Товч ойлголтууд:
Алдагдал хаах ба Ашиг авах нь эрсдлийн удирдлагын чухал хэрэгслүүд юм.
8. Хэлбэлзэл (Volatility)
Хэлбэлзэл нь зах зээл дээрх үнийн хөдөлгөөн ямар байгааг илэрхийлдэг нэршил юм. Форекс зах зээл дээрх хэлбэлзэл нь эдийн засгийн мэдээ, улс төрийн үйл явдлууд болон зах зээлийн сэтгэл зүйгээс хамааран хөдөлж байдаг. Өндөр хэлбэлзэл нь үнийн хурдан шилжилтийг үүсгэж, худалдаачдад ашиг хийх боломж болон алдагдал хүлээх эрсдэлүүдийг авчирдаг.
9. Long ба Short стратегиуд нь ханшийн хэлбэлзлээс ашиг олох үндсэн аргууд юм.
Long: Энэ нь та хөрөнгө (жишээ нь валютын хос) худалдан авч, үнийн өсөлтөөс ашиг олохыг зорьж буй үед хэрэгжүүлэх арга юм. Жишээ нь, EUR/USD хосоор евро худалдаж авч, үнэ өсөхийг хүлээж байгаа хэрэг юм.
Short: Энэ нь та өөрийн эзэмшдэггүй хөрөнгийг зээлээр авч зарах бөгөөд үнийг цаашид бууралттай байхыг таамаглаж буй хэрэгжүүлэх арга юм. Та хөрөнгийг зээлж аваад одоогийн үнээр зарах бөгөөд дараа нь үнийн бууралттай үед нь эргэн худалдаж авч эргүүлэн өгөх замаар ашиг болгон авах боломжтой.
Өөрөөр хэлбэл, long стратеги нь үнэ өсөхөд, short стратеги нь үнэ буурахад ашиг олохыг зорин хийж буй арилжааны аргачлал юм.
Форекс арилжаанд ашиглагддаг олон төрлийн нэршил, ойлголт, аргууд нь зөвхөн арилжааны ур чадварыг сайжруулах төдийгүй, зах зээлийн хандлагыг зөв тодорхойлоход ч чухал үүрэгтэй. Хэрэв та шинээр эхэлж байгаа бол эдгээр ойлголтуудыг мэддэг байх нь таны амжилттай арилжааны суурийг тавихад туслах болно. Форекс арилжаа бол тасралтгүй суралцах явц бөгөөд зөв ойлголттой хандах нь амжилтын түлхүүр гэдгийг санаарай. Амжилт хүсье!
---
MOTFX -ээс хэрэглэгч та бүхэндээ зориулан “Welcome Bonus $75” урамшуулал зарласныг та бүхэн мэдэх байх. Тэгвэл энэ урамшууллыг хэрхэн амжилттай идэвхжүүлэх болон бусад мэдээ мэдээллүүдийг энэхүү нийтлэлээрээ нэгтгэн хүргэж байна.
Уг урамшуулалд манай шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид болон өмнө бүртгэл үүсгэсэн байсан хэдий ч хувийн мэдээллээ баталгаажуулаагүй байсан хэрэглэгчид хамрагдах боломжтой.