Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Форекс Зах Зээлд нөлөө үзүүлдэг Макро Эдийн Засгийн Үзүүлэлтүүд

2025-01-29

Форекс зах зээл нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн өргөн хүрээ хамарсан, олон оролцогч талуудтай зах зээлүүдийн нэг юм. Эдгээр оролцогчид нь хувь хүмүүс, арилжаачид, санхүүгийн байгууллагууд, банкнууд, төв банкууд зэрэг орно. Эдийн засгийн мэдээлэл нь валютын зах зээлийн хөдөлгөөн, ханшийн өөрчлөлтөд шууд нөлөөлдөг. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, инфляц, ажил эрхлэлт, мөнгөний бодлого болон худалдааны тэнцэл нь Форекс зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Форекс Зах Зээлд нөлөө үзүүлдэг Макро Эдийн Засгийн Үзүүлэлтүүд

Эдгээр мэдээлэл нь валютын ханшийн хөдөлгөөнийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг. Дараах эдийн засгийн үзүүлэлтүүд нь Форекс зах зээлд хамгийн их нөлөө үзүүлдэг мэдээллүүдийн тоонд багтдаг.

1. Interest Rate Decision - Бодлогын Хүүгийн Түвшний Шийдвэр

Бодлогын хүүгийн шийдвэр нь валютын зах зээлд хамгийн их нөлөө үзүүлдэг эдийн засгийн мэдээнүүдийн нэг юм. Төв банкнуудын хүүгийн шийдвэр нь тухайн улсын мөнгөний бодлогыг тодорхойлж, валютын ханшид шууд нөлөөлдөг. Хүүг нэмэх нь тухайн валютын эрэлтийг нэмэгдүүлдэг бол, хүүг бууруулах нь валютын ханшийг сулруулдаг.

  • Нөлөө: Хүүгийн өндөр түвшин нь хөрөнгө оруулагчдыг тухайн валют руу татаж, ханшийг өсгөдөг. Харин хүү буурах нь валютын ханшийг сулруулж, өрсөлдөгч валютын ханшийг өсгөдөг.

2. Gross Domestic Product (GDP) - Дотоодын Нийт Бүтээгдэхүүн

GDP нь тухайн улс орон дахь нийт бүтээгдэхүүн, үйлчилгээг хэмжих үзүүлэлт юм. Энэ нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, эдийн засгийн чадварын хэмжүүр болдог. GDP-ийн өсөлт нь эдийн засгийн идэвхтэй байдал, ажлын байрны өсөлт, хэрэглээний их хэмжээг харуулдаг.

  • Нөлөө: Хэрвээ GDP өссөн байвал тухайн улсын эдийн засаг чадавхитай байна гэж үзэж, валютын ханш нь нэмэгдэх хандлагатай байдаг. Харин GDP-ийн бууралт нь эдийн засгийн уналтыг илтгэж, валютын ханшийг сулруулдаг.

3. Consumer Price Index (CPI) - Хэрэглээний Үнийн Индекс

CPI нь хэрэглэгчийн бараа, үйлчилгээг худалдан авах үнийн өөрчлөлтийг хэмждэг. Энэ нь тухайн улсын инфляцийн түвшинг тодорхойлж, төв банкны мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлдөг.

  • Нөлөө: Хэрэглээний үнийн индекс өсөх нь инфляци өндөр байна гэж үзэгдэж, төв банк хүүгээ нэмэх шийдвэр гаргах боломжтой болдог. Энэ нь тухайн валютын ханшийг өсгөж, инфляцийн түвшинг зохицуулахад тусалдаг.

4. Employment and Unemployment Rate - Ажил эрхлэлт ба Ажилгүйдлийн Түвшин

Ажил эрхлэлт болон ажилгүйдлийн түвшин нь тухайн улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлийг илтгэдэг. Хөдөлмөрийн зах зээлд хэт өндөр ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн сулралтыг илтгэнэ. Харин ажил эрхлэлт өсөх нь эдийн засгийн өсөлттэй холбоотой.

  • Нөлөө: Ажилгүйдлийн түвшин буурах нь валютын ханшийн өсөлттэй хамааралтай байдаг. Ажил эрхлэлт өсөх нь эдийн засгийн идэвхтэй байдал, валютын ханшийг дэмжих хүчин зүйл болдог.

5. Nonfarm Payrolls Data - Хөдөө Аж Ахуйн Бус Салбаруудын Ажил Эрхлэлтийн Мэдээ

АНУ-ын Nonfarm Payrolls мэдээ нь бүх төрлийн ажил эрхлэгчдийн тоог хөдөө аж ахуйн салбараас бусад салбарт бүртгэдэг. Энэ мэдээлэл нь АНУ-ын эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн чадавхи, инфляцийн хандлагыг тодорхойлдог.

  • Нөлөө: Хөдөлмөрийн зах зээлийн өсөлт нь эдийн засгийн идэвхжлийг харуулж, долларын ханшийг өсгөхөд түлхэц болдог.

6. Industrial Production Index - Аж Үйлдвэрийн Салбарын Үйлдвэрлэлийн Индекс

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нь эдийн засгийн өсөлт болон дотоодын эрэлт хэрэгцээний хэмжүүр юм. Энэ индекс нь тухайн улсын үйлдвэрлэлийн гүйцэтгэл болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг харуулдаг.

  • Нөлөө: Үйлдвэрлэлийн өсөлт нь тухайн улсын эдийн засгийн өндөр бүтээмж, экспортын чадварыг илтгэнэ, энэ нь валютын ханшид эерэг нөлөө үзүүлдэг.

7. Trade Balance - Худалдааны Тэнцэл

Тухайн улсын экспорт, импортын зөрүү нь худалдааны тэнцлийг бүрдүүлдэг. Хэрвээ экспорт өндөр байвал тухайн улсын валютын эрэлт нэмэгдэж, ханш өснө.

  • Нөлөө: Худалдааны тэнцэл их хэмжээний ашигтай байвал валютын ханш өсч, экспортлогч орнуудын валют хүчтэй болдог.

8. Producer Price Index - Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс

Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг эхний үйлдвэрлэлийн түвшинд хэмждэг. Энэ нь инфляци болон үйлдвэрлэгчийн зардлыг илтгэнэ.

  • Нөлөө: Үйлдвэрлэгчийн үнэ өсөх нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлж, төв банкны хүүг нэмэх шаардлагатай болдог. Энэ нь валютын ханшийг өсгөж болзошгүй.

9. Durable Goods Orders - Удаан Эдэлгээтэй Барааны Захиалга

Удаан эдэлгээтэй барааны захиалга нь хэрэглэгчдийн ирээдүйн худалдан авалтын төсөөлөл бөгөөд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг тодорхойлдог.

  • Нөлөө: Удаан эдэлгээтэй барааны захиалга өсөх нь эдийн засгийн сайн төлөв, валютын ханшийн өсөлттэй холбоотой байдаг.

10. Consumer Confidence Index - Хэрэглэгчийн Итгэлийн Индекс

Хэрэглэгчийн итгэлийн индекс нь нийт хэрэглэгчдийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үзэл бодлыг илэрхийлдэг. Хэрэглэгчийн итгэл өндөр байвал эдийн засгийн өсөлттэй хамааралтай.

  • Нөлөө: Хэрэглэгчийн итгэл өндөр байвал эдийн засгийн идэвхжил өсч, валютын ханш ч мөн өсөх хандлагатай байдаг.

----

Форекс зах зээлд арилжаа хийхэд эдийн засгийн мэдээ, мэдээлэл нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр мэдээнүүд нь валютын зах зээлд шууд нөлөөлж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тусалдаг. Мэдээллийг цаг тухайд нь шинжилж, эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгох нь арилжааны амжилтад тань шууд хамааралтай. Арилжаачид эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаархи мэдлэгтэй байж, зах зээлийн чиг хандлагыг ойлгон, зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал юм.

Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon