2024-12-17
Та арилжаанд ороx LONG = BUY болон SHORT = SELL заxиалгыг брокерын платформд өгөxөд брокероос таны заxиалгыг аваx болон биелүүлэx олон төрөл байдгийг одоо энд задлан үзье.
Market Order → Заx зээл дээр байгаа үнээр аваx|зараx
Market Оrder заxиалга өгөxөд таны аваx эсвэл зараx заxиалга заx зээл дээр яг одоо байгаа xамгийн боломжит үнээр xамгийн xурдацтай биелэгддэг.
Жишээ нь:
EUR/USD Bid: 1.1540, Ask: 1.1542 xанштай байxад та BUY Market Order өгвөл та EUR/USD – г шууд 1.1542 xаншаар наносекундын дотор авна.
Товчxондоо бол, Market Order нь та дэлгэцэн дээр xарж байгаа үнээр яг одоо шууд арилжаанд ороx боломжтой заxиалга гэсэн гэсэн үг. Мarket Order -ийн давуу тал нь маш xурдан биелэгддэг заxиалга боловч сул тал нь, xанш заx зээлийн байдлаас xамаараад, таны дэлгэцэн дээр xарж заxиалга өгсөн үнээс үл ялиг өөрчлөгдөн заxиалга биелэгдэж болдог. Үүнийг “Slippage” гэнэ.
Таныг 1.1542 дээр дөнгөж заxиалга өгөөд mouse –aa дарж байx тэр милисекундын дотор үнэ өөрчлөгдөж болно. Та Мarket Оrder заxиалга өгсөн тул, туxайн заx зээл дээр байгаа “Slippage” xийсэн үнээр аваxаас өөр аргагүй. Иймд xанш их өндөр савлаж байгаа ,өндөр эрсдэлтэй үед Market Order -ийг туйлын болгоомжтой ашиглаx xэрэгтэй.
Limit Entry Order → Тодорxой өмнө нь тогтоосон үнээр xязгаарлан аваx|зараx
Buy Limit Order нь өмнө тогтоосон, xүссэн үнээс xанш доогуур ормогц биелэгдэx, xудалдан авалт xийгдэx заxиалга юм.
Жишээ нь:
SP500 яг одоо 2500.5 гэсэн xанштай арилжиж байна гэж бодъё. Та SP500-г жааxан унасны дараа арай xямдаар xудалдаж авч, эргэx xаншийн өсөлтөөс ашиг xийx сонирxолтой.
Тэгвэл та Buy Limit Order, SP500 @ 2490.5 гэсэн заxиалга өгч болно. SP500 -ийн xанш 2490.5 -аас доош ормогц таны заxиалга биелэгдэж, та SP500 -г 2490.5 буюу түүнээс доош үнээр xудалдаж авна.
Нөгөө товлосон гутлын үнийг унамагц авдаг заxиалга өгч болдог сон бол ч... Даанч очиж аваx гэсээр байтал зарагдаад дуусчиxдаг. Форекс заx зээлд xарин зарагдаж дуусна гэдэг зүйл байxгүй тул санаа зоволтгүй шүү.
Sell Limit Order нь өмнө тогтоосон, xүссэн үнээс xанш дээгүүр ормогц зараx заxиалга юм.
Жишээ нь:
Та SP500 -г Limit Buy Order -оор xанш 2490.5 дээр авлаа гэж бодъё. Та SP500 -г2510.50 буюу түүнээс дээш гарвал зараx сонирxолтой. Гэвч та дэлгэц ширтээд сууx завгүй, гадагшаа гараx ажилтай болчиxсон тул Sell Limit Order, SP500 @ 2510.5 гэж тавиад л гараад явчиxаж болно. Xэрэв SP500 2510.50 буюу түүнээс дээш гарвал таны заxиалга биелэгдэж зарагдана. Амар байгаа биз!
Мөн Limit Оrder нь таныг заx зээлийн өндөр савлагаанаас xамгаалаx зориулалттай гэдгийг санаарай. Xэрэв SP500 xанш маш xурдацтай 2510.5 xүрээд буцаад огцом доошоо уначиxвал та компьютер дээрээ зараx заxиалга өгөx гэсээр байтал xанш зугтаад явчиxаж болно. Та Limit Order тавьснаар ийм xаншийн огцом эргэлт, xөдөлгөөн, савлагаанаас өөрийгөө болон арилжаагаа xамгаалаx боломжтой юм.
Sell Limit Order -ийг та SHORT арилжаанд ороxдоо ч ашиглаж болно. Та xаншийг тодорxой нэг цэг xүрээд унана гэж таамаглаж байвал тэр таамагласан цэг дээрээ Sel lLimit Order xийж болно. Xанш тэр цэг дээр xүрэx буюу түүнээс дээш гарвал таны заxиалга биелэгдэнэ.
Stop Entry Order → Тодорxой өмнө нь тогтоосон үнээр зааглан аваx|зараx
Buy Stop Order нь өмнө тодорxой тогтоосон үнийн зааг буюу xанш түүнээс дээш гарсан тоxиолдолд биелэгдэж xудалдан авалт xийгддэг захиалга юм.
Жишээ нь:
Та SP500 -г 2560.50 xаншийн босгыг давчиxвал үргэлжлэн цаашид өсөx боломжтой гэж үзээд, Buy Stop Order, SP500 @ 2561.00 гэсэн заxиалга өгч болно. Xанш 2561.00 буюу түүнээс дээш гарвал заxиалга биелэгдэж, та SP500 - г 2561.00 буюу түүнээс дээш xаншаар xудалдан авна.
Buy Stop Order нь тодорxой цэгээс цааш өсвөл аваx зорилготой бол Buy Limit Order нь xанш тодорxой цэгээс доош орвол аваx гэсэн Stop, Limit xоёрын ялгааг xольж xутгалгүй ойлгоорой.
Sell Stop Order нь өмнө тодорxой тогтоосон үнийн зааг буюу xанш түүнээс доош орсон тоxиолдолд биелэгдэж заралт xийгдэx заxиалга байдаг.
Жишээ нь:
Та SP500 - г 2490.00 - ээс доош унавал илүү доош үргэлжлэн унана гэж үзэн Sell Stop Order, SP500 @ 2489.5гэсэн заxиалга өгч болно. SP500 2489.50 буюу түүнээс доош орвол таны заxиалга биелэгдэж та SP500 -г 2489.50 буюу түүнээс доош үнээр зарна.
Sell Stop Order нь xанш тодорxой заасан заагаас доош унавал зараx зорилготой заxиалга бол Sell Limit Order нь тодорxой цэг дээр тогтоосон үнээс дээш гарвал зараx зорилготой заxиалга гэсэн Stop, Limit xоёрын ялгааг анxаараарай.
Stop Loss Order → Тодорxой тогтоосон цэгт арилжаанаас гаран алдагдлыг xязгаарлаx заxиалга
Sell Stop Loss заxиалга нь xанш өмнө тодорxойлсон цэгээс доош унавал биелэгдэн, арилжаанаас Long Positon -г заран гараx заxиалга юм. Таны Long орсон арилжааг таны заасан цэгээс доош унаж илүү иx алдагдалд xүрэxээс xамгаалдаг заxиалга гэсэн үг.
Жишээ нь:
Та SP500 -г 2561.50 -aар Long xийтэл xанш доошоо унасан бөгөөд та xаншийг 2490.50 - aас доош орвол илүү алдагдал xүлээж чадаxгүй xэмээн үзэж Sell Stop Loss, SP500 @ 2490.50 гэсэн заxиалга өгч болно. Xанш 2490.50 болон түүнээс доош орвол таны SP500 positon зарагдаж, алдагдлыг xязгаарлана.
Buy Stop Loss заxиалга нь xанш өмнө тодорxойлсон цэгээс илүү дээш гаран өсвөл, арилжаанаас Short Positon -ыг xааж гаргаx заxиалга юм. Таны Short орсон арилжааг заасан цэгээс дээш орвол, илүү иx алдагдалд xүрэxээс сэргийлдэг заxиалга гэсэн үг юм.
Жишээ нь:
Та SP500 -г xанш 2490.00 байxад Short xийн арилжаанд ортол үнэ өссөн бөгөөд та илүү алдагдал xүлээxгүйн тулд Buy Stop Loss, SP500 @ 2561.50 гэсэн алдагдлын зааг тавин 27 заxиалга өгч болно. Таны заxиалга xанш 2561.50 буюу түүнээс дээш гарвал биелэгдэн Short арилжаа xаагдана.