Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Арилжааны төрлүүд (Спот, Фьючерс, CFD, Option)

2024-12-13

Санхүүгийн зах зээл дээр спот, фьючерс, option болон CFD зэрэг олон төрлийн арилжааны төрлүүд байдаг ба шинэхэн арилжаач ч бай туршлагатай арилжаач байлаа ч, эдгээр санхүүгийн хэрэгслүүдийг ойлгосноор та зах зээлийн нөхцөл байдалд тохирсон арилжааны аргыг боловсруулах боломжтой болно. Энэ блогт бид эдгээр арилжааны төрлүүдийн онцлогийн талаар дэлгэрэнгүй хуваалцаж байна.

Спот арилжаа гэж юу вэ?

forex types

Спот арилжаа (Spot trading) нь арилжаачид үнэ цэнэ нь өснө гэж үзсэн хөрөнгөө худалдан авч үнийн зөрүүнээс ашиг олдог бөгөөд үнийн уналт болон өсөлтийн алинаас нь ч ашиг олох боломжтой байдаг. Энэхүү үйл явц нь үнэ цэнэ нь унана гэж бодсон хөрөнгөө зээлэн авч өнөөдрийн ханшаар зах зээл дээр борлуулан үнэ цэнэ нь унасны дараа буцаан худалдан аван зээлээ төлөх процесс юм.

Арилжаач Market price буюу зах зээлийн үнийг ашиглан захиалга өгснөөр тухайн хөрөнгийг хамгийн боломжит спот үнээр (Spot Price) нэн даруй худалдан авах эсвэл зарах боломжтой. Тухайн хөрөнгийг их хэмжээгээр авах эсвэл зарах захиалга өгөх, зах зээлийн үнээс доогуур эсвэл дээгүүр үнэ санал болгож буй тохиолдолд OТC маркет буюу биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаанд оролцох боломжтой байдаг.

Фьючерс арилжаа гэж юу вэ?

Фьючерс арилжаа (Futures trading) гэдэг нь аливаа хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг урьдчилж тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ хийхийг хэлнэ. Гэрээг худалдан авагч талыг Long, худалдагч талыг Short гэж нэрлэдэг. Худалдагч тал ирээдүйд тухайн хөрөнгийн үнэ буурна гэж хүлээдэг бол худалдан авагч тал хөрөнгийн үнийг ирээдүйд өснө гэж хүлээдэг. Гэрээг хийхэд ямар нэгэн зардал гарахгүй. Худалдах, худалдан авах гэдэг нэр томьёо нь талуудын байр суурийг илэрхийлдэг.

CFD арилжаа гэж юу вэ?

CFD нь зөрүүний гэрээ гэсэн утгатай үг бөгөөд арилжаачдад тухайн хөрөнгийг бодитоор худалдаж авах, эзэмшихгүйгээр хөрөнгийн үнийн өөрчлөлтөд тулгуурлан арилжаа хийх боломжийг олгодог санхүүгийн дериватив (Derivatives) юм. CFD арилжааны аргыг хөрөнгийн үнийн зөрүүгээр тооцдог бөгөөд арилжаачин хөрөнгийн үнийн өсөлт, бууралтыг амжилттай таамаглаж ашиг олдог. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал таамаглаж байснаас эсрэгээр байвал худалдаачин мөн л тодорхой алдагдал хүлээх юм.

CFD арилжаа нь хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр урт болон богино хугацааны гүйлгээ хийх боломжийг олгодог. Хөрөнгө оруулагчид бодит хувьцаа худалдаж авахгүйгээр CFD гүйлгээгээр хувьцааны өсөлт, бууралтад оролцох боломжтой. Энэ нь хөрөнгө оруулагчдад зах зээлийн янз бүрийн нөхцөл байдалд уян хатан хандаж, зах зээлийн хэлбэлзэлтэй үед ашиг олох боломжийг олгодог.

CFD гүйлгээ нь хөрөнгө оруулагчдад гэрээний үнийн дүнгийн багахан хэсгийг маржин төлж, илүү үнэ цэнтэй гүйлгээнд оролцох болон хөшүүрэг болох замаар хөрөнгө оруулагчдад боломжит ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч хөшүүрэгтэй арилжаа нь эрсдэл дагуулдаг бөгөөд хөрөнгө оруулагчид эрсдэлээ болгоомжтой удирдах хэрэгтэй.

Option арилжаа гэж юу вэ?

Option гэдэг нь хөрөнгө оруулалтын салбарт нэг хүн нөгөөдөө тодорхой хөрөнгийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах буюу худалдах эрх олгох хэлбэрийг хэлнэ. Option бол үнийг мэдээлэх болон арилжааг тохиромжтой болгох үүднээс стандартад оруулсан гэрээ юм. Үнэт цаасны нэг Option гэрээнд 100 ширхэг энгийн нэгж хувьцаа агуулагдаж байж стандарт Option болно. Ганцхан call Option -ий гэрээнд 100 ширхэг нэгж хувьцаа худалдаж авах нөхцөл тусгаж өгсөн гэсэн үг. Үүнтэй адилхан нэг Put Option гэрээнд 100 ширхэг нэгж хувьцааг зарах нөхцөл тусгагдана. Түгээмэл үнэт цаасны Option гэрээ нь 6 нөхцөлийг тусгасан байдаг.

Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon