Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Copy Trade гэж юу вэ? – Үндсэн ойлголт ба ажиллах зарчим

2025-03-21

Copy Trade гэж юу вэ?
Copy Trading буюу хуулбар арилжаа нь хөрөнгө оруулагчдыг туршлагатай арилжаачдын (provider) арилжааг автоматаар хуулбарлаж, тэдний стратегийг дагах боломжийг олгодог. Энэхүү систем нь зах зээлд туршлагагүй эсвэл хангалттай цаг завгүй хүмүүсийн хувьд ашигтай арилжаа хийх боломж юм.

Copy Trade хэрхэн ажилладаг вэ?

  1. Хөрөнгө оруулагч (Follower) нь арилжааны платформ дээрээс өөрийн арилжааг нь хуулбарлах Provider-ийг сонгоно.

Copy Trading хийхийн тулд хөрөнгө оруулагч эхлээд MOTFX арилжааны платформд бүртгүүлж, хуулбарлах арилжаачдыг (provider) судалж, сонгох хэрэгтэй. Үүнд дараах үзүүлэлтүүд чухал нөлөөтэй.

Provider-ийг сонгохдоо анхаарах гол үзүүлэлтүүд

  • Max Profit – Тухайн арилжаачны түүхэн дэх хамгийн өндөр ашиг.
  • Max Drawdown – Дансны хамгийн их алдагдлын хэмжээ (эрсдэлийг тодорхойлох гол үзүүлэлт).
  • Total Profit – Нийт ашиг, арилжааны гүйцэтгэлийн тогтвортой байдлыг илтгэнэ.
  • Volume – Арилжаач нийт ямар хэмжээгээр арилжаа хийсэн үзүүлэлт.
  • Offer – Provider-ийн санал буюу дагаж буй хэрэглэгчээс хэдэн хувийн шимтгэл ямар нөхцөлтэй авахыг тодорхойлно.

Зөв provider сонгох нь хамгийн чухал алхам юм. Өндөр ашигтай, тогтвортой, бага эрсдэлтэй арилжаачдыг сонгох нь хамгийн үр дүнтэй стратеги юм.

2. Дагуулагч (Provider) өөрийн арилжааг хийнэ.

Дагуулагч өөрийн арилжааны стратеги, туршлага, зах зээлийн ойлголтдоо тулгуурлан захиалга нээнэ. Энэ нь таны дансанд автоматаар хуулбарлагдах болно.

3. Систем таны сонгосон дагуулагчийн (provider) арилжааг дагаж, таны дансанд автоматаар хуулбарлана. Copy Trading-ийн систем нь дагуулагчийн үйлдлүүдийг хөрөнгө оруулагчийн дансны хувь хэмжээнд тохируулан автоматаар хуулбарлана.

Арилжаа хуулбарлах үйл явц

  • Арилжааны захиалга өгөх – Арилжаачин BUY/SELL захиалга нээхэд таны дансанд ч мөн адил арилжаа үүснэ.
  • Лот тохируулга (Lot Size) – Таны дансны үлдэгдэлд тохируулан автоматаар лотны хэмжээ тогтоогдоно.
  • SL/TP (Stop Loss, Take Profit) тохиргоонууд мөн дагагчийн дансанд автоматаар хуулбарлагдана.

Жишээ:

  • Дагуулагч (provider) 100,000 ам.долларын данстай ба 1 хувийн ашигтай арилжаа хийсэн гэж бодъё. Хэрэв таны дансны үлдэгдэл 1,000 ам.доллар байвал, та арилжаачны ашгийн 1 хувийг (10 ам.доллар) авах болно. Хэрэв арилжаачин алдагдал хүлээвэл, та ч мөн адил пропорциональ хэмжээний алдагдал хүлээнэ.

4. Хэрэв таны сонгосон дагуулагч ашиг олбол, та ч мөн ашиг олно.

Copy Trading-ийн гол давуу тал нь туршлагатай арилжаачдыг дагаж, хөрөнгийн зах зээлд амжилттай арилжаа хийх боломжийг бий болгох юм. Дагуулагч ашигтай арилжаа хийвэл, та мөн ашиг хүртэнэ. Хэрвээ алдагдал хүлээвэл, таны дансанд мөн адил алдагдал тооцогдоно.

Анхаарах зүйлс:

  • Арилжааны стратегийг ойлгох – Зарим арилжаачид өндөр эрсдэлтэй стратеги ашиглаж болзошгүй тул урьдчилан судлах.
  • Хувийн тохиргоог хийх – Lot size, Stop Loss зэрэг тохиргоог өөрийн эрсдэлд нийцүүлэн тохируулах.

Дүгнэлт

Copy Trading нь автомат арилжааны хамгийн түгээмэл хэлбэрийн нэг бөгөөд шинэ болон туршлагатай хөрөнгө оруулагч хоёуланд нь харилцан ашигтай.

Copy Trading ашиглахдаа анхаарах зүйлс

  • Зөв Provider-ийг сонгох – Өндөр ашиг, бага эрсдэлтэй арилжаачдыг судлах.
  • Эрсдэлийн удирдлага – Хөрөнгөө нэг хүнд даатгахгүй байх
  • Тогтмол хяналт тавих – Copy Trading автомат боловч эрсдэлээ хянаж, тохиргоог тогтмол шалгах.

Copy Trading нь хөрөнгө оруулагчдад мэргэжлийн арилжаачдын туршлагыг ашиглах боломж олгодог ч эрсдэлтэй гэдгийг анхаарч, ухаалаг шийдвэр гаргах нь чухал.