Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Copy Trading Үйлчилгээний Онцлог

2025-04-23

Copy Trading буюу хуулбар арилжаа нь туршлагатай арилжаачдын арилжааг автоматаар дагаж, тухайн цаг мөчид яг адил арилжаа хийх боломжийг олгодог үйлчилгээ юм. Энэ нь шинээр арилжаа хийж эхэлж буй хүмүүс болон цаг зав багатай хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой сонголт болдог.

Copy Trading үйлчилгээний гол онцлогууд:

Хөрөнгө оруулагч буюу follower-ийн хувьд дараах онцлогууд байна.

  1. Автоматаар дагах боломж
    • Хөрөнгө оруулагч сонгосон арилжаачны арилжааг автоматаар хуулбарлана.
    • Ашиг, алдагдлын хувь нь мөн адил танд хамаарна.

2. Хялбар хэрэглээ

  • Техникийн гүнзгий мэдлэг шаардалгүйгээр арилжаанд оролцох боломжтой.
  • Интерфейс нь ойлгомжтой, ашиглахад хялбар.

3. Эрсдэлийн менежмент

  • Хувийн risk setting, stop loss, investment cap зэргийг тохируулж болно.
  • Өөрийн хөрөнгийн хэмжээнд тааруулан хяналт тавих боломжтой.

4. Ил тод байдал

  • Арилжаачдын гүйцэтгэл, ашиг, алдагдлын түүх, стратегийн мэдээлэл нээлттэй харагддаг.
  • Хэрэглэгч өөрийн зорилго, эрсдэлийн түвшинд тохирсон арилжаачин сонгох боломжтой.

5. Монгол арилжаачдын арилжааг дагах боломж

  • Янз бүрийн стратеги, төрөл, зах зээл (форекс, крипто, хувьцаа гэх мэт)-д ажилладаг арилжаачдаас сонгоно.

Дагуулагч буюу provider-ийн хувьд дараах онцлогууд байна.

  1. Орлогын нэмэлт эх үүсвэр
    • Арилжааны чадвараа ашиглан бусад хэрэглэгчдээс performance fee буюу ашгийн хувь хүртэх боломжтой.
    • Арилжаа хийх явцдаа тогтмол passive орлого олох нь хамгийн том давуу тал.

2. Reputation буюу нэр хүндээ өсгөх

  • Ашгийн түүх, тогтвортой гүйцэтгэл нь таныг олон нийтэд туршлагатай, мэргэжлийн трейдер гэдгийг батлана.
  • Үүний үр дүнд илүү олон follower (дагуулагч) татах, улмаар орлогоо өсгөх боломж нэмэгдэнэ.

3. Эрсдэлийн менежмент

  • Та өөрийн арилжааны стратеги, эрсдэлийн удирдлагыг өөрөө шийднэ.
  • Stop-loss, зөв хэмжээний lot ашиглах болон алдагдлыг хянах зэрэг нь дагагчдын итгэлийг нэмэгдүүлнэ.

Copy Trading нь ашигтай үйлчилгээ байж болох ч, анхааралгүй хандахад эрсдэл өндөртэй. Туршлагатай арилжаачийн арилжааг дагаж байгаа ч, таны хувийн судалгаа, төлөвлөгөө, болон хяналт нь Copy Trading хийхэд зайлшгүй чухал юм.

❕This content provides educational, data-driven insights and is not financial advice. Ensure you're well-informed and trade responsibly.