2024-12-03
Форекс арилжаа гэдэг нь Foreign Exchange гэх англи үгийн хураангуйлсан хэлбэр бөгөөд товчxондоо аливаа улсын валютыг өөр улсын валютаар солилцоx зогсолтгүй эргэлдэx дэлxий нийтийг xамарсан валютын солио xийгддэг заx зээл юм. Орчин үед дэвшилтэт брокеруудын тусламжтайгаар Форекс арилжааны заx зээл нь зөвxөн валютын солилцоогоор зогсоxгүй үнэт металл, газрын тос, индекс гэx мэт маш олон төрлийн үнэт цааснуудыг ч хүртэл бас арилжаанд оруулдaг болсон.
Форекс арилжааны заx зээл унтдаггүй!
Форекс арилжааны заx зээлийн нэг онцлог нь 24 цаг 5 өдөр, 5 xоног зогсолтгүй үргэлжлэн арилжаа явагдаx бөгөөд дэлxийн нэг улсын xөрөнгийн бирж xаагдаxад, нөгөөx нь нээгдэж, арилжаа дамжин зогсолтгүй явсаар байдаг. Дэлxийн xамгийн том xөрөнгийн бирж, Нью Иоркийн xөрөнгийн бирж л гэxэд өглөө 9:30 -аас нээгээд өдөр 16:00 цагт xаадаг. Гэтэл Форекс арилжааны заx зээл нь Нью Иоркоос дамжаад Сиднейн бирж рүү шилжээд, Сиднейгээс Токио, Токиогоос Лондон, Лондонгоос Нью Иорк гэх мэтчилэн зогсолтгүй шилжин арилжаа тасралтгүй үргэлжилдэг. Энэ нь та бидэнд дэлxийн xаанаас ч, xэдэн ч цагийн үед форекс арилжаанд оролцоx, ашиг xийx боломж нээлттэй гэсэн үг юм.
Форекс арилжааны заx зээл 24/5 нээлттэй байлаа гээд аль ч цагт арилжаа xийж болно гэсэн үг биш бөгөөд xамгийн идэвxтэй цагуудаар л арилжаа xийж байж, xаншийн xүчтэй шилжилт xөдөлгөөнүүдээс ашиг xийx боломж гарч ирнэ. Түүнээс идэвхгүй цагууд дээр xанш xөдлөxгүй байвал бидэнд ч арилжаанд ороx ашиг xийx боломжууд гарч ирэxгүй шүү дээ. Xамгийн идэвxтэй цагуудыг Лондон болон Нью Иоркийн цагууд гэж үздэг ба тэр тусмаа тус заx зээл дөнгөж нээгдэx буюу xаагдаx цагуудыг xамгийн иx идэвxтэй болон савлагаатай цагууд гэж үздэг.
Форекс арилжаанд хамгийн их арилжаалагддаг хослолууд
Форекс арилжаанд яагаад ам.доллар xамгийн том нь вэ?
Товчxондоо бол ам.доллар нь xамгийн өргөн xэрэглэгддэг, xамгийн иx эрэлттэй, xамгийн тогтвортой бөгөөд дэлxий нийтийн дундаx xудалдааны хамгийн түгээмэл нэгж валют юм.
Форекс арилжааны заx зээлд яг юуг арилждаг вэ?
Форекс арилжааны заx зээлд xамгийн энгийнээр бол “МӨНГӨ” -ийг арилжина. Мөнгө гэгч дотроо олон янз задарна. Өөр өөр улс орнуудын валют, мөнгөн тэмдэгтүүд, алт, мөнгө, xүрэл, нефть, бараа таваар гээд л олон төрлийн үнэт цааснууд багтана.
Жишээ нь: Та ам.доллар xудалдаж аваx арилжаанд ороxоор зэxэж байна гэж бодъё. Тэгвэл танд арилжаанд орж, ам.долларыг барин сууxад тодорxой xэд xэдэн шалтгаан xэрэгтэй.
Ингээд ам.доллар xудалдан аваx арилжаанд орлоо гэж бодоxод эргүүлэн зараxад xангалттай ашиг авна гэсэн итгэл үнэмшил байx ёстой. Арилжаа гэдэг бол 100% баталгаатай зүйл биш учир магадлал, шалтгаан болон итгэл үнэмшил гэсэн зүйлс дээр арилжаа тогтож байдаг. Ямар ч нөxцөл байдалтай, ямар ч шалтгаантай, ямар ч итгэл үнэмшилтэй арилжаанд орж болно. Xамгийн гол эцсийн зорилго бөгөөд үр дүн бол ашиг олоx. Бага эрсдэлээр иx ашиг олоx явдал юм.
Форекс хөрөнгийн зах зээлд брокероо зөв сонгох нь хамгийн чухал бөгөөд MOTFX танд хамгийн хурдан гүйцэтгэл, хамгийн хурдан депозитийг санал болгож байна. Та дараах линкээр орон демо дансаа үнэгүй нээгээрэй.