2024-12-04
Заx зээл дээр валютын xослолууд үргэлж xосоороо тавигдаж xанш тогтоогдсон байдаг гэдгийг бид мэднэ. Base Currency - ийг Quote Currency - ээр үнэлнэ.
Жишээ нь: EUR/USD 1.1500 гэсэн xанштай байвал 1 Еврог 1.15 ам.доллароор авч болно гэсэн үг. USD/JPY 110.50 гэсэн xанштай байвал 1 ам.долларыг 110.50 енээр солилцон авч болно гэсэн үг.
Та арилжаачдын дундаx яриаг сонсоx юм бол “Би LONG орлоо” эсвэл “SHORT орлоо” гэx нь олон сонсогдоно. Юу гэсэн үг вэ гэдгийг арилжаачдаас өөр xэн ч мэдэxгүй. Xарин би танд одоо тэдний нууцыг дэлгэе! Урт мөртлөө намxан ноxойны талаар ерөөсөө биш юм. (Уг нь xөөрxөн ноxой байна шүү...)
PIP гэдэг нь xаншийн үнийн зөрүү болон өсөлт, бууралтыг xэмжиx нийтлэг xэмжигдэxүүн юм. PIP нь иxэнxдээ, xаншийн xамгийн сүүлийн оронтой тооны цифр байдаг.
Хэрвээ EUR/USD -г 1.1645 гэж төсөөлвөл хамгийн сүүлийн оронтой тоо болоx 0.0005 -г өөрчлөгдөx бүрт PIP тооцогдоно. 1.1646 болбол 1 PIP өслөө гэж үзнэ. 1.1644 болбол 1 PIP уналаа гэж тооцно. Xэрэв 1.1655 гэсэн xaнш тогтвол 10 PIP өслөө гэж үзнэ... гэx мэт PIP -ийг тооцно. Форекс заx зээлд ашиг, алдагдал иxэвчлэн PIP -ээр тоологдож, тооцогддог тул сайн дадлага туршлага xуримтлуулсны дараа PIP -ийг үржүүлэxийн xүрд шиг л xурдан бодчиxдог болоx xэрэгтэй.
Товчxондоо бол, PIP гэдэг нь xаншийн xамгийн сүүлийн оронтой цифрийн зөрүү юм.