Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Форекс зах зээлийн дүн шинжилгээ: Техник дүн шинжилгээ гэж юу вэ? Хэрхэн хийх вэ?

2025-01-13

Форекс зах зээлд амжилттай арилжаа хийхийн тулд судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, үндэслэлтэй шийдвэр гаргах нь зайлшгүй шаардлагатай. Арилжааны зах зээлийн хөдөлгөөн нь маш олон хүчин зүйлсийн нөлөөлөлд оршдог тул зөвхөн аз, эсвэл зөн совинд тулгуурлан шийдвэр гаргах нь ихээхэн эрсдэлтэй. Судалгаа, шинжилгээгүйгээр арилжаанд оролцох нь санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй тул арилжаанд оролцохоос өмнө судалгааг нарийвчлан хийх нь чухал.

MOTFX - Форекс зах зээлийн дүн шинжилгээ

Зах зээлийн дүн шинжилгээний төрлүүд

Зах зээлийн хөдөлгөөнийг судалж, арилжааны үндэслэлтэй шийдвэр гаргах гурван үндсэн аргачлал байдаг. Үүнд:

  1. Техник шинжилгээ (Technical Analysis):Ханшийн графикийг судалж, өнгөрсөн хөдөлгөөнөөс зүй тогтол, төлөв байдлыг таамаглах аргачлал.
  2. Суурь шинжилгээ (Fundamental Analysis):Эдийн засгийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн хүчин зүйлсийг үндэслэн зах зээлийн төлөв байдлыг тодорхойлох аргачлал.
  3. Зах зээлийн төлөв байдлын шинжилгээ (Sentiment Analysis):Зах зээлд оролцогчдын сэтгэл зүйн төлөв байдлыг судалж, түүний үр нөлөөг тодорхойлох аргачлал.

Мэргэжлийн арилжаачид болон шинжээчдийн дунд эдгээр аргуудын аль нь илүү үр дүнтэй талаар маргаан үргэлжилдэг ч бүгдийг нь хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй гэж үздэг. Энэ гурван аргачлалыг гурван хөлт сандалтай зүйрлэхэд, нэг хөл нь үгүй бол сандал тогтохгүйтэй адил, эдгээр шинжилгээний аргачлалууд нь харилцан бие биенээ нөхөж, арилжааны амжилтыг баталгаажуулдаг.

Техник дүн шинжилгээний үндэс

Техник шинжилгээ нь өнгөрсөн ханшийн хөдөлгөөний түүхийг судалж, үүн дээр үндэслэн ирээдүйн ханшийн төлөв байдлыг таамаглахад оршдог. Энэ арга нь "Өнгөрсөн үйл явдал дахин давтагддаг" гэсэн санаанд тулгуурладаг бөгөөд ханшийн хөдөлгөөний зүй тогтлыг илрүүлж, ирээдүйн боломжийг таамаглах боломжийг олгодог.

Жишээлбэл, өмнө нь ханш тодорхой нэг түвшинг давж чадаагүй тохиолдлууд олон давтагдсан байвал тухайн түвшин нь эсэргүүцлийн (Resistance) түвшин болж хувирдаг. Харин эсрэгээрээ, ханш тодорхой түвшинд хүрээд үргэлж өссөн байвал дэмжлэгийн (Support) түвшин гэж үздэг.

Жишээ: Алтны ханшийн үнийн босго

Алтны ханш 1500 ам.долларын түвшинд хүрч чадахгүй байвал энэ нь эсэргүүцлийн түвшин үүссэн гэж үзэж болно. Хэрэв ханш энэ түвшинд хүрээд үргэлж унаж байвал арилжаачид ханш дахин унах магадлалтай гэж таамаглаж, Short арилжаанд оролцох боломжтой. Харин эсрэгээрээ, ханш 1500 ам.долларын түвшинг давж өсөлтөө үргэлжлүүлэх юм бол Long арилжаанд оролцох боломжтой. Энэ нь арилжааны шийдвэр гаргахдаа өмнөх хөдөлгөөний зүй тогтол, үнэ ханшийн түүхийг хэрхэн ашиглаж болохыг харуулж байна.

Техник дүн шинжилгээний давуу тал

Техник шинжилгээ нь богино болон дунд хугацааны арилжаанд илүү тохиромжтой бөгөөд дараах давуу талтай:

  1. Хурдан шийдвэр гаргах боломж:График болон үзүүлэлтүүдийг ашиглан богино хугацаанд дүн шинжилгээ хийх боломжтой.
  2. Зах зээлийн шууд хөдөлгөөнд хариу өгөх:Үнийн хөдөлгөөний загвар, түвшинг илрүүлэх замаар арилжааны боломжийг тодорхойлдог.
  3. Статистикт суурилсан үндэслэл:Өнгөрсөн үханшийннийн өгөгдөлд суурилсан болохоор шинжилгээ хийхэд илүү баттай.

Ханшийн тренд илрүүлэх нь

Ханшийн хөдөлгөөн ихэвчлэн чиглэлгүй, тогтмол байдалтай байдаг ч тодорхой хугацаанд тренд буюу чиглэл үүсгэдэг. Хэрэв арилжаачин трендийг зөв тодорхойлж чадвал хамгийн их ашиг олох боломжтой байдаг. “Trend is your friend until the end” гэх алдартай үг байдаг нь трендийн ач холбогдлыг тодорхойлж байна.

Арга хэрэгслүүд

Техник шинжилгээнд ашиглагддаг үндсэн арга хэрэгслүүд нь:

  • Support & Resistance: Ханшийн дэмжлэг, эсэргүүцлийн түвшнүүдийг тодорхойлох.
  • Moving Averages: Ханшийн дундаж хөдөлгөөнийг илрүүлж трендийг тодорхойлох.
  • Fibonacci Retracements: Ханшийн уналт, өсөлтийн гол түвшнүүдийг тодорхойлох.
  • Bollinger Bands: Зах зээлийн хэлбэлзлийг тодорхойлох.
  • Stochastic Oscillators: Ханшийн хэт худалдан авалт, борлуулалтын түвшнийг илрүүлэх.

Эдгээрийг хослуулан ашигласнаар та ханшийн хөдөлгөөнөөс илүү нарийвчилсан мэдээлэл авч, амжилттай арилжаа хийх боломжтой.

Дүгнэлт

Техник шинжилгээ бол арилжаанд амжилт олохын үндсэн суурь бөгөөд зөвхөн өнгөрсөн ханшийн хөдөлгөөнийг судлах бус, үнийн хөдөлгөөнийг хэрхэн ашиглаж, оновчтой шийдвэр гаргахыг заадаг. Үүнийг суурь шинжилгээ болон зах зээлийн сэтгэл зүйн шинжилгээтэй хослуулснаар таны арилжааны амжилт улам баталгаатай болох юм. Арилжаачин бүр техник шинжилгээг эзэмших нь санхүүгийн тогтвортой байдлын үндэс болох болно.

Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon