Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Форекс зах зээлийн дүн шинжилгээ: Суурь дүн шинжилгээ гэж юу вэ? Хэрхэн хийх вэ?

2025-01-15

Форекс зах зээлд амжилттай арилжаа хийхийн тулд судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, үндэслэлтэй шийдвэр гаргах нь зайлшгүй шаардлагатай. Арилжааны зах зээлийн хөдөлгөөн нь маш олон хүчин зүйлсийн нөлөөлөлд оршдог тул зөвхөн аз, эсвэл зөн совинд тулгуурлан шийдвэр гаргах нь ихээхэн эрсдэлтэй. Судалгаа, шинжилгээгүйгээр арилжаанд оролцох нь санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй тул арилжаанд оролцохоос өмнө судалгааг нарийвчлан хийх нь чухал.

MOTFX - Форекс зах зээлийн дүн шинжилгээ

Зах зээлийн дүн шинжилгээний төрлүүд

Зах зээлийн хөдөлгөөнийг судалж, арилжааны үндэслэлтэй шийдвэр гаргах гурван үндсэн аргачлал байдаг. Үүнд:

  1. Техник шинжилгээ (Technical Analysis):Ханшийн графикийг судалж, өнгөрсөн хөдөлгөөнөөс зүй тогтол, төлөв байдлыг таамаглах аргачлал.
  2. Суурь шинжилгээ (Fundamental Analysis):Эдийн засгийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн хүчин зүйлсийг үндэслэн зах зээлийн төлөв байдлыг тодорхойлох аргачлал.
  3. Зах зээлийн төлөв байдлын шинжилгээ (Sentiment Analysis):Зах зээлд оролцогчдын сэтгэл зүйн төлөв байдлыг судалж, түүний үр нөлөөг тодорхойлох аргачлал.

Мэргэжлийн арилжаачид болон шинжээчдийн дунд эдгээр аргуудын аль нь илүү үр дүнтэй талаар маргаан үргэлжилдэг ч бүгдийг нь хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй гэж үздэг. Энэ гурван аргачлалыг гурван хөлт сандалтай зүйрлэхэд, нэг хөл нь үгүй бол сандал тогтохгүйтэй адил, эдгээр шинжилгээний аргачлалууд нь харилцан бие биенээ нөхөж, арилжааны амжилтыг баталгаажуулдаг.

Суурь дүн шинжилгээний үндэс

Форекс заx зээлийн cуурь дүн шинжилгээ гэдэг нь товчxондоо заx зээлийг том зургаар xарж ойлгоxыг xэлдэг. Эдийн засаг, улс төр, нийгмийн төлөв байдал гээд заx зээлийг нийтэд нь xамарч болоx томоохон үйл явдал, үзэгдэлд судалгаа xийж, тэдгээрийн заx зээлд нөлөөлөx xүчин зүйлсийг судалж шинжилдэг аргачлал юм.


Заx зээлийн арилжаа болон xанш нь эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн xуулиар зоxицуулагддаг тул улс орны валют, xудалдаа наймаа, засгийн газрын шийдвэрүүд Форексын заx зээл даxь үнэт цааснуудын эрэлт нийлүүлэлтэд шууд нөлөөлөx тул дүн шинжилгээ xийxэд өндөр xамааралтай.

Жишээ: Английн төв банк шинээр нэмж мөнгө xэвлээд эxэлбэл, заx зээл дээр байгаа фунт стерлингийн нийлүүлэлт иxсэж xанш унаx нь тодорxой болно. Үүнийг ойлгоогүй судлаагүй байсан xүн теxник дүн шинжилгээнд найдаад фунт стернлингийг иxээр нь аваад, Long арилжаанд орчиxвол яана аа!

Иймээс улс орнуудын ажилгүйдлийн түвшин, төв банкны бодлого, засгийн газрын шийдвэр, xудалдааны шийдвэр, татвар, тариф гээд л иx олон xүчин зүйлс заx зээлд нөлөөлдөг тул эдгээрийг уxан ойлгож, том зургаар болон алсын xараатайгаар судалгаа xийнэ гэдэг суурь шинжилгээний үндсэн зарчим болдог.

Суурь дүн шинжилгээг хэрхэн ашиглах вэ?

  1. Эдийн засгийн мэдээллүүдийг дагаж мөрдөх: Форексийн зах зээлд өдөр бүр эдийн засгийн шинэ мэдээ гарч байдаг. Жишээ нь, АНУ-ын ажилгүйдлийн түвшин, Японы төв банкны шийдвэр зэрэг мэдээллүүд нь валютын ханшинд шууд нөлөөлдөг. Та эдгээр мэдээг дагаж, шинжилгээ хийх хэрэгтэй.
  2. Улс төрийн нөхцөл байдлыг анхаарах: Улс оронд сонгууль болох эсвэл ямар нэгэн улс төрийн шийдвэр гарах үед валютын ханш өөрчлөгдөж болзошгүй. Эдгээр үйл явдлыг мэдэж байх нь чухал ач холбогдолтой.
  3. Төв банкны хүүгийн өөрчлөлтүүдийг шалгах: Төв банкны хүүгийн шийдвэр валютын ханшид ихээхэн нөлөө үзүүлдэг. Хэрэв төв банк хүүг өсгөвөл валютын ханш нэмэгдэх хандлагатай байж болно.
  4. Гадаад худалдаа, экспортын мэдээллийг хянах: Тухайн улсын экспорт өсөх нь тухайн валютын эрэлт нэмэгдүүлэх бөгөөд энэ нь валютын ханшийн өсөлтөд нөлөөлнө.

Суурь дүн шинжилгээний давуу тал

  • Урт хугацааны таамаглал хийх боломж: Суурь дүн шинжилгээ нь валютын ханшийн урт хугацааны чиг хандлагыг харахад тусалдаг.
  • Эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийг ойлгох: Суурь шинжилгээ нь эдийн засгийн чухал мэдээллийг ойлгож, шийдвэр гаргахад тусалдаг.
  • Зах зээлийн тогтвортой байдлыг тодорхойлох: Та хэрхэн эдийн засгийн мэдээллүүдийг ашиглан зах зээлийн хандлагыг таньж мэдэх чадварт суралцаснаар зах зээлийг хөдөлгөөнийг таамаглаж чадна.

Суурь дүн шинжилгээний сул тал

  • Хурдан өөрчлөгдөх нөхцөл: Зарим тохиолдолд эдийн засгийн үзүүлэлтүүд урт хугацааны өөрчлөлтүүдийг харуулдаг тул богино хугацаанд ханшийн өөрчлөлтүүдийг таамаглахад хүндрэлтэй байдаг.
  • Сэтгэл зүйн хүчин зүйлсийг орхигдуулж болох: Суурь шинжилгээ нь эдийн засгийн үзүүлэлтүүдийг ихээхэн анхаардаг тул зах зээлд хүмүүсийн сэтгэл зүй, хүлээлтүүдийг орхигдуулж болзошгүй сул талтай.

Дүгнэлт

Форексийн зах зээлд амжилттай оролцохын тулд суурь дүн шинжилгээний мэдлэг чухал. Эдийн засгийн мэдээлэл, улс төрийн шийдвэрүүд, төв банкны бодлого гэх мэт олон хүчин зүйлийг судалж, валютын ханшийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах нь амжилттай арилжааны түлхүүр болж чадна. Гэхдээ суурь дүн шинжилгээг бусад төрлийн шинжилгээтэй (жишээ нь, техникийн шинжилгээ) хослуулж ашиглах нь илүү үр дүнтэй.

Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon