Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Шинэ хэрэглэгчийн урамшууллыг хэрхэн амжилттай идэвхжүүлэх вэ?

2024-12-30

MOTFX -ээс хэрэглэгч та бүхэндээ зориулан “Welcome Bonus $75” урамшуулал зарласныг та бүхэн мэдэх байх. Тэгвэл энэ урамшууллыг хэрхэн амжилттай идэвхжүүлэх болон бусад мэдээ мэдээллүүдийг энэхүү нийтлэлээрээ нэгтгэн хүргэж байна.

MOTFX - Шинэ хэрэглэгчийн урамшуулал

Уг урамшуулалд манай шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид болон өмнө бүртгэл үүсгэсэн байсан хэдий ч хувийн мэдээллээ баталгаажуулаагүй байсан хэрэглэгчид хамрагдах боломжтой.

Хэрэв та өмнө бүртгэлтэй байсан бол:

www.my.motforex.com хэрэглэгчийн хэсэг рүү нэвтэрч ороод хувийн мэдээллээ баталгаажуулсны дараагаар:

  1. Данс буюу Account цэс рүү орон “Welcome Account” -г үүсгэнэ.
  2. Урамшуулал буюу Bonus цэсийн “Бүх урамшуулал” руу орно.
  3. Welcome Bonus идэвхжүүлэх дээр даран бонусыг идэвхжүүлнэ.

Хэрэв та өмнө MOTFX -д бүртгэл үүсгэж байгаагүй бол:

www.motforex.com -д бүртгэл үүсгээд, www.my.motforex.com -д нэвтрэн хувийн мэдээллээ баталгаажуулна. Таны бүртгэл амжилттай баталгаажсаны дараагаар танд “Welcome account” үүссэн байх болно. Үүний дараагаар:

  1. Урамшуулал буюу Bonus цэсийн “Бүх урамшуулал” руу орно.
  2. Welcome Bonus идэвхжүүлэх дээр даран бонусыг идэвхжүүлнэ.

Уг 75 ам.доллароор арилжаа хийж болох бөгөөд нийт 10 лот арилжсаны дараа тус 75 ам.долларыг татаж авах боломжтой болох юм.

Урамшуулал олгох шаардлага:

  • Хэрэглэгч та энэхүү урамшууллын хугацаанд www.motforex.com -д бүртгэл үүсгээд, www.my.motforex.com -д нэвтрэн хувийн мэдээллээ баталгаажуулсны дараа “Welcome Account” данс үүсгэн тус дансаар 75 ам.долларын урамшууллыг авна.
  • Та 10 лот арилжсаны дараа 75 ам.долларыг өөрийн арилжааны дансны баланст шилжүүлэн Withdraw xийн татан авах боломжтой.
  • Хэрэглэгч нэг арилжааг хамгийн багадаа 3 минутын хугацаанд нээлттэй барьсан байх шаардлагатай.

Урамшуулал идэвхжүүлэх заавар:

  • Xэрэглэгч та www.my.motforex.com xэрэглэгчийн xэсэгт нэвтрэн орж, "Бүх урамшуулал" xэсгээс "Welcome Bonus" -ийг идэвxжүүлнэ.

Санамж:

  • Хэрэглэгч та 10 лот арилжих явцдаа 75 ам.долларын credit -ийг алдсан ч арилжааны дансандаа дахин орлого хийж, 10 лот арилжааны шалгуурыг xангаж 75 ам.долларыг баланст шилжүүлэн авах боломжтой.
  • Манай “МОТ Форекс” ХХК нь урамшууллын дүрмийг өөрчлөх эрхтэй ба өөрчлөлтийг цахим хуудсаар мэдэгдсэн цагаас хүчин төгөлдөр болно.
  • Манай “МОТ Форекс” ХХК нь “Bonus Hunting” буюу урамшууллын үйл ажиллагааг залилан мэхлэх үйлдэл, эс үйлдэхүйг олж тогтоовол хэрэглэгчийн арилжааны үр дүнг цуцлах, урамшууллыг олгохгүй байх эрхтэй бөгөөд энэхүү үйлдэл нь бидэнд шууд мэдэгддэг болохыг анхаарна уу.


Хэрэв та дараах үйлдлийг гаргасан тохиолдолд урамшууллын лотыг хүчингүйд тооцох болохыг анхаарна уу. Үүнд:

  1. Хэрэглэгчийн 1 удаагийн арилжааны хугацаа 3 минут ба түүнээс доош хэмжээтэй байх тохиолдолд;
  2. Урамшуулал олгох шаардлага хангаагүй тохиолдолд;
  3. “Welcome Account” дансанд Deposit Bonus урамшуулал олгогдоxгүй;
  4. Нэг хүн өөр хүний хувийн мэдээллийг ашиглан арилжааны данс нээвэл урамшуулал цуцлагдана.
Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon