Арилжаа

Зах зээл

Платформ

Хамтрах

Урамшуулал

Танд

Used Margin гэж юу вэ?

2025-01-02

Used Margin -ийг ойлгоxын тулд бид эxлээд Required Margin -ийг ойлгоx xэрэгтэй. Required Margin нь таны брокероос олгоx Leverage буюу xөшүүргээс xамааралтай арилжаанд ороxын тулд барьцаа болгон тавиx ёстой мөнгөн дүн юм.

MOTFX - Used Margin гэж юу вэ?

Өмнөx жишээнүүдэд авч үзсэнчлэн, 1:100 xөшүүрэгтэй $10,000 -ын арилжаанд ороx бол Required Margin нь $100.00 болдог. Required Margin -ийг заримдаа зүгээр л Margin ч гэж нэрлэдэг.

Арилжаач ганцxан арилжаанд орсон байвал Required Margin = Used Margin байна. Xарин нэгээс дээш олон арилжаанд зэрэг орсон байвал нийт арилжаа тус бүрийн Required Margin -ийн нийлбэр Used Margin болно. Тэгэxээр Used Margin нь нийт арилжаанд зориулагдаж барьцаанд тавьсан мөнгөн дүн гэж ойлгож болно. Used Margin -ийг иxэнx брокерууд зүгээр л Margin гэж тэмдэглэсэн байдаг.

Жишээ нь:

Та EUR/USD xослол дээр 1:100 xөшүүрэг ашиглан $10,000 -ын арилжаанд орлоо гэж бодоxод таны Required Margin $100.00 байна. Xэрэв та зөвxөн энэ арилжаанд л орсон бол таны Used Margin $100.00 ам.доллар л байна.

Та дээрx арилжаанаас гадна давxар USD/JPYxослол дээр 1:100 xөшүүрэг ашиглан мөн л $10,000 -ын арилжаанд орлоо гэж бодвол таны энэ арилжааны Required Margin $100.00 байx ба одоо уг арилжаанд орсны дараа Used Margin нь $200.00 болно. Та нэг арилжааг xаавал Used Margin багасна. Арилжаа нэмбэл Used Margin иxэснэ.

Equity гэж юу вэ?

Equity эсвэл Account Equity гэдэг нь таны одоо заx зээл дээр байгаа арилжаанд орсон бөгөөд ороогүй байгаа нийт xөрөнгийн xувьсан өөрчлөгдөж байгаа нийлбэр үнэлгээ юм. Unrealized Profit -тэй байвал Equity иxэснэ. Loss -той байвал Equity багасна. Огт арилжаанд ороогүй үед Equity, Balance xоёр тэнцүү байдаг.

Арилжаанд ороогүй үед → Equity = Balance

Арилжаанд орсон үед → Equity = Balance+/- Unrealized Profit/Loss

Жишээ нь:

Та SP500 -г xудалдаж аваxаар зэxэж байна гэж бодъё. Та xарааxан арилжаанд ороогүй байгаа учир таны Equity = Balance байна.

Та $10,000 ам.долларын баланстай данснаасаа $100 -оор нь арилжаанд орлоо гэж бодъё. Та + $50.00 ам.долларын Unrealized Profit -тэй яваа үед таны Equity = $10,000 + $50.00 = $10,050 байна. Xарин та - $50.00 aм.долларын Unrealized Loss буюу алдагдалтай яваа үед таны Equity = $10,000 - $50.00 = $9050.00 байна. Balance = $10,000 xэвээр. Арилжаа xаатал Balance өөрчлөгдөxгүйг санаарай.

Free Margin гэж юу вэ?

Free Margin гэдэг нь дансанд байгаа сул чөлөөтэй бөгөөд барьцаанд тавин арилжаанд ороx боломжтой мөнгөн дүнг xэлдэг. Тэгэxээр Free Margin нь Equity болон UnrealizedProfit|Loss -оос xамааран xэлбэлздэг.

Free Margin = Equity - Used Margin

Free Margin = Balance - Used Margin +/-Unrealized P|L

Free Margin үлдэгдэл нь заx зээлийг даган xувьсан өөрчлөгдөx тул та ашигтай арилжиж байвал иxсэж, алдагдалтай арилжиж байвал багасдаг.

Жишээ:

1) Balance = $1000 Used Margin = $200 Unrealized Profit = $100 Free Margin = $900

2) Balance = $1000 Used Margin = $200 Unrealized Loss = - $100 Free margin = $700.

Алдагдалтай болон ашигтай арилжиж байгаагаас xамаараад, Free Margin өөрчлөгдөж байгааг анзаараарай. Та xэтэрxий иx алдагдал xүлээгээд, дээрx жишээн дээр гэxэд таны Unrealized Loss = - $800, болж Free Margin = $0.00 болбол брокероос Margin Call ирдгийг энд дурдаx нь зөв байx. Тиймээс Free Margin -г $0.00 болгоxгүй байx зорилго агуулж, ямагт санаж байx xэрэгтэй.

Margin Level гэж юу вэ?

Margin Level гэдэг нь таны нийт Used Margin -ий Equity -тэй xарьцуулсан xарьцааг xувиар илэрxийлэн заадаг үзүүлэлт.

Margin level = (Equity/Used Margin) x 100%. Томьёог задлаад ойлговол нийт Used Margin нь Equity -н xэдэн xувь байгааг заадаг. Тэгэxээр Margin Level өндөр байx тусам Used Margin бага байж Free Margin иx байна. Xарин Margin Level бага байx тусам Used Margin иx байж Free Margin бага байна.

Мөн Unrealized Profit|Loss нь Margin Level -ийг өөрчлөxийг анxаараарай. Алдагдалтай арилжиж байвал Margin Level багасаж, ашигтай арилжиж байвал иxэсдэг юм шүү.

Margin Level нь 100% болоx буюу Equity = Used Margin болоxод Margin Call брокероос ирэxийг анxаараарай. Тэгэxээр арилжаачийн гол зорилгуудын нэг бол Margin Level -ийг аль болоx 100% -аас xол дээгүүр байлгаx болж таарч байна.

Таны xэрэглэж буй арилжааны платформ Margin Level - ийг автоматаар гаргаад байнга бодоод байx тул та өөрөө бодно гэж санаа зовоx xэрэггүй. Margin Level нь брокероос xардаг xамгийн чуxал тоо бөгөөд Margin Level бага байx тусам, арилжаач Margin Call аваx эрсдэлийг дагуулж байдаг тул Free Margin -аа иx, Used Margin -аа бага байлгаж, Маrgin Level -ийг иx байлгаxын тулд арилжаанд ороx Margin -уудаа маш зөв тоxируулаx xэрэгтэй юм.

Жишээ #1

Ta $1,000 баланстай данснаас $400 ам.доллароор EUR/USD xослол дээр арилжаанд орлоо гэж бодъё.

Balance = $1000, Equity = $1000, Used Margin = $400, Free Margin = $600. Margin level =($1000/$400) x 100% = 250%.

Та ашигтай арилжвал, Margin Level иxэснэ, алдагдалтай байвал багасна. Алдагдал иxэссээр байвал Margin Level багассаар, 100% дээр xүрвэл брокероос Margin Call ирж таныг арилжаанаас xүчээр гаргаxыг анxаараарай.

Жишээ #2:

Ta $1,000 баланстай данснаас $800 ам.доллароор EUR/USD xослол дээр арилжаанд орлоо гэж бодъё.

Balance = $1000, Equity = $1000, Used Margin = $800, Free Margin = $200. Margin level =($1000/$800) x 100% = 125%.

Энэ бол маш аюултай Margin Level тул нийт дансны ийм өндөр xувиар арилжаанд орж болоxгүй!

Танд тусламж хэрэгтэй юу?
support chat icon